HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI IDN MN RU
施術メニュー
施術メニュー
Excel V Plus
Лазер эмчилгээгээр сэвх нөсөө толбоо бүрэн арилгацгаая!
施術案内
Нүдэнд ил тод харагдах судасжилт, сэвх нөсөө толбо, үрчлээг хурдан хугацаанд хялбар аргаар арилгах боломжтой лазер эмчилгээ бөгөөд бүх төрлийн арьсны асуудалд тохируулан хийлгэх боломжтой.
施術長所
- Судасжилтыг бүдгэрүүлж арилгах - Үрчлээ болон арьсны уян хатан чанарыг сайжруулах - Мелазма, сэвх нөсөөг багасгах - Батга болон батганы сорви бүдгэрүүлэх
施術過程
CoolView: Арьсны гадаргуу дээр үүссэн судасжилт болон сэвх нөсөө толбыг арилгах үйлчилгээтэй. Мөн cool-view хөргөлтийн системтэй тул эдгэрэх хугацаа богино бөгөөд өвдөлт багатай. Genesis: Genesis лазер нь хүчтэй энерги болон богино импульсыг ашигладаг тул өвдөлт бага, эдгэрэх хугацаа богино бөгөөд улайлт, сэвх нөсөө толбо, цайруулах, арьсны бүтцийг сайжруулах үйлчилгээтэй. Dermastat: Харандаан хэлбэрийн хошууг ашиглан судасжилт болон сэвх нөсөө толбыг хялбар аргаар арилгах боломжтой бөгөөд 2мм-н жижиг спот хэмжээтэй тул нарийн болон жижиг хэсгүүдэд ч эмчилгээ хийх боломжтой.
施術推奨対象
- Мелазма, сэвх, толбо зэрэг арьсны өнгөн эмгэгээс болж санаа зовниж буй хүмүүс - Судасжилт, хацрын улайлтандаа санаа зовж буй хүмүүс - Батга болон батганы сорвиндоо санаа зовж буй хүмүүс - Арьсны уян хатан чанар нь алдагдаж, томорсон нүхжилтэндээ санаа зовж буй хүмүүс - Нэгдмэл буюу олон төрлийн арьсны асуудлыг зэрэг сайжруулах хүсэлтэй хүмүүс
注意事項
- Судасжилт арилгах лазер хийлгэсний дараа 1-2хоногийн хугацаанд нүүр бага зэрэг хавдах магадлалтай.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсэн тухайн өдрөө нүүрээ бүлээн усаар зөөлөн илж угаана уу.
- Сэвх нөсөө толбоны эсрэг үйлчилгээ хийлгэсний дараа нөсөө толбо илүү тодорч тав үүсэх магадлалтай байдаг бөгөөд үүссэн тохиолдолд хүчээр хуулж авалгүй өөрөө хууларч унатал нь хүлээнэ үү.